Бид байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг системтэйгээр хэрэгжүүлж, өөрсдийн программ хангамж болон мэргэжлийн аргазүйгээр дэмжин ажиллана.
Байгууллагын өдөр тутмын хүний нөөцийн үйл явцыг бүрэн цахимжуулж, цогц үйлчилгээ үзүүлнэ.
Цаг бүртгэл, чөлөө, томилолт болон өдөр тутмын бүхий л урсгалыг системтэйгээр хөтлөнө.
Орчин үеийн үүлэн технологид суурилсан хүний нөөцийн удирдлагын цогц платформыг нэвтрүүлнэ.
Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, хууль эрхзүйн зөвлөгөө зэрэг тусгайлсан мэргэжлийн дэмжлэг.
Жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгамдаад буй хүний нөөцийн асуудлыг үр дүнтэйгээр шийдвэрлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ажлын байрыг бий болгож, хөдөлмөрийн эрхлэлтийн шинэ соёлыг бий болгох зорилгоор Холбох хүч ХХК нь 2025 оноос хойш хүний нөөцийн аутсорсингийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Хүний нөөцийн аутсорсингийн үйлчилгээгээр та өндөр үнэтэй байнгын хүний нөөцийн менежергүйгээр бүтэн Хүний нөөцийн хэлтсийн үйлчилгээг авах боломжтой.
Та үнийн санал авах эсвэл манай мэргэжилтэнтэй уулзах цаг товлох боломжтой.
“Байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ, ажилтны тооноос хамааран сарын төлбөр 2,500,000 төгрөгөөс эхлэх ба хамтран ажиллах гэрээ байгуулахад үйлчилгээний хөлсийг эцэслэн тохиролцоно.”
Та үнийн санал имэйлээр авахыг хүсэж байна уу?
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ажлын байрууд дээр яг одоо сонгон шалгаруулалт явагдаж байна.
Бидний ажлын үр дүн бизнесийн үр дүн, ажилтны амьдралд шууд нөлөөлдгийг бид мэддэг тул ажлын үр дүнгээ байнга хэмжиж, ахиулан ажиллахыг зорьдог.